Мэдээ

АХМАДУУДЫН ДУНД ГРОУНДГОЛЬФ, ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АХМАДУУДЫН ДУНД ГРОУНДГОЛЬФ, ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цаг үеийн мэдээ
Ардчилсан нам байгуулагдсаны ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ахмад настнуудын дунд Гроундгольф, Дартсын тэмцээнийг 2026 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 62 ахмад оролцож, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Гроундгольфын төрөлд:
65-аас дээш насны эрэгтэй:
I байр – Б.Базаррагчаа
II байр – Энхтайван
III байр – Дамбажав (Заамар)
65-аас дээш насны эмэгтэй:
I байр – Сүрэнхор
II байр – Надирмаа
III байр – Тунгалаг
65 хүртэлх насны эрэгтэй:
I байр – Ш.Эрдэнэбаатар
II байр – Ц.Цэрэндорж
III байр – Д.Батбаяр
65 хүртэлх насны эмэгтэй:
I байр – А.Ням-Од
II байр – Д.Үзмээ
III байр – Дагийлаа (Заамар)
Дартсын төрөлд:
I байр – Баатар (Баяндэлгэр)
II байр – Ш.Эрдэнэбаатар
III байр – А.Ням-Од
Тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн ахмад тамирчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Энэхүү арга хэмжээ нь ахмад настнуудын бие бялдрыг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.