Мэдээ

“НАРНЫ АЛХАЛТ” АЯН ЭХЭЛЛЭЭ

“НАРНЫ АЛХАЛТ” АЯН ЭХЭЛЛЭЭ
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” аяны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Явган алхалтын холбоо хамтран “Идэвхтэй иргэд – Эрүүл Төв аймагчууд” уриан дор “Нарны алхалт” аяны нээлтийн үйл ажиллагааг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
Аяны нээлтэд 17 байгууллагын 6 багийн 220 гаруй албан хаагч, иргэд оролцож, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үйлсэд нэгдлээ.
Нээлтийн үеэр хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын аяныг эхлүүлж, мөн “Good Deeds Day” сайн үйлсийн аяныг албан ёсоор эхлүүлсэн нь иргэдийн оролцоо, хамтын идэвхийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой боллоо.
Иргэд та бүхэн өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр тутамдаа идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвшихийг уриалж байна

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.