Мэдээ

УУЛЫН ДУГУЙН УЛИРЛЫН НЭЭЛТЭД ТӨВ АЙМГИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

УУЛЫН ДУГУЙН УЛИРЛЫН НЭЭЛТЭД ТӨВ АЙМГИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Цаг үеийн мэдээ
Уулын дугуйн 2026 оны улирлын нээлтийн тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 12-ны Ням гарагт Хандгайтын аманд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 20 гаруй байгууллагын 250 гаруй тамирчид оролцож, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Төв аймгийн дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дараах медалийн амжилтыг үзүүлэв.
Үүнд:
Өсвөр насны ангилал
11-12 нас (эрэгтэй):
А.Маргад-Эрдэнэ – мөнгөн медаль (Лүн сум)
13-14 нас (эрэгтэй):
А.Маргад-Эрдэнэ – алтан медаль (Баян сум)
Б.Даваажаргал – мөнгөн медаль (Жаргалант сум)
Сүхбат – хүрэл медаль (Лүн сум)
15-16 нас (эмэгтэй):
Ү.Нандин-Эрдэнэ – алтан медаль (Эрдэнэ сум)
15-16 нас (эрэгтэй):
Б.Төгөлдөр – алтан медаль (Зуунмод 3 дугаар сургууль)
17-18 нас (эрэгтэй):
М.Баясгалан – алтан медаль (Зуунмод 3 дугаар сургууль)
Б.Төгөлдөр – мөнгөн медаль (Зуунмод 3 дугаар сургууль)
17-18 нас (эмэгтэй):
Д.Отгонзул – хүрэл медаль (Борнуур сум)
Өсвөрийн шигшээ багийн тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.