Кураш болон Бүстэй бөхийн анхдугаар хотын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 34 байгууллагын 310 гаруй тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Шилдэг жүдо” клубын баг тамирчид амжилттай оролцож, нийт 5 алтан медаль, 7 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Кураш бөхийн төрөлд:
Дунд насны ангилалд:
34 кг жинд Г.Гэрэлт-Од (1-р сургууль) хүрэл медаль
-66 кг жинд П.Эрдэнэсүрэн (2-р сургууль) алтан медаль
48 кг жинд Б.Мичидмаа (2-р сургууль) хүрэл медаль
48 кг жинд Ш.Цэлмэг (3-р сургууль) алтан медаль
-63 кг жинд М.Аминшагай (2-р сургууль) алтан медаль
52 кг жинд Анударь (1-р сургууль) хүрэл медаль
Ахлах насны ангилалд:
-63 кг жинд Ш.Намуундарь (3-р сургууль) алтан медаль
60 кг жинд М.Хүслэнбаяр (1-р сургууль) хүрэл медаль
55 кг жинд М.Тэлмэн (3-р сургууль) хүрэл медаль
Бүстэй бөхийн төрөлд:
Дунд насны ангилалд:
34 кг жинд Г.Гэрэлт-Од (1-р сургууль) хүрэл медаль
-66 кг жинд П.Эрдэнэсүрэн (2-р сургууль) алтан медаль
Ахлах насны ангилалд:
46 кг жинд Б.Буянхишиг (1-р сургууль) хүрэл медаль
Цаашид тамирчдын ур чадварыг ахиулах, тэмцээний амжилтыг бататгах чиглэлээр бэлтгэл сургуулилтыг тогтмол зохион байгуулах бөгөөд баг тамирчдад амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.