2026 оны 04 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд “Ирээдүйн аваргууд” сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээн U12-13, U14-15, U16-18 насны ангиллаар явагдаж, 27 сумын 37 багийн 350 гаруй тамирчин оролцон хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээнийг “Эх нутгийн хөгжлийн эзэд” ГҮТББ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн Биеийн тамир, спортын газар, Төв аймаг дахь “Хаан даатгал” ХХК, Төв аймаг дахь Төрийн банк хамтран зохион байгууллаа.
Тэмцээний дүн:
12-13 насны охид:
1-р байр – Ц.Саруул ахлагчтай 2-р сургууль
2-р байр – Э.Саранцэцэг ахлагчтай Эрдэнэсант сум
3-р байр – Б.Мөнхгэрэл ахлагчтай Жаргалант сум
12-13 насны хөвгүүд:
1-р байр – Г.Ариунбаатар ахлагчтай 1-р сургууль
2-р байр – З.Соёмбо ахлагчтай 2-р сургууль
3-р байр – М.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Эрдэнэсант сум
14-15 насны охид:
1-р байр – Б.Дөлгөөн ахлагчтай 2-р сургууль
2-р байр – Э.Энэрэл ахлагчтай 3-р сургууль
3-р байр – Ц.Хүслэн ахлагчтай Жаргалант сум
14-15 насны хөвгүүд:
1-р байр – С.Тэмүүжин ахлагчтай 2-р сургууль
2-р байр – Л.Тэнгис ахлагчтай 1-р сургууль
3-р байр – Ш.Хадбаатар ахлагчтай Жаргалант сум
16-18 насны охид:
1-р байр – О.Иххүслэн ахлагчтай Жаргалант сум
2-р байр – Н.Ариунсолонго ахлагчтай Баянчандмань сум
3-р байр – А.Минжинсор ахлагчтай Централ баг
16-18 насны хөвгүүд:
1-р байр – М.Төгсбаяр ахлагчтай 2-р сургууль
2-р байр – М.Чинболор ахлагчтай Заамар сум
3-р байр – Б.Энхзоронзон ахлагчтай 4-р сургууль
Шилдэг тамирчид:
12-13 нас: Эмэгтэй – Ц.Саруул, Эрэгтэй – Г.Ариунбаатар
14-15 нас: Эмэгтэй – С.Энхмарал, Эрэгтэй – Ц.Төгөлдөр
16-18 нас: Эмэгтэй – Б.Цэрэнчимэд, Эрэгтэй – М.Төгсбаяр
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байгууллага, албан хаагчид болон оролцсон нийт тамирчид, багш дасгалжуулагчдад талархал илэрхийлье.
Энэхүү тэмцээн нь өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, спортоор дамжуулан зөв төлөвшлийг дэмжих, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.