Баянчандмань сумын 90-н жилийн ойн нэрэмжит U13-14 насны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.Тэмцээнд 14 сумын 18 байгууллагын охидын 23, хөвгүүдийн 22, нийт 45 багийн 400 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Охидын ангилалд
1- р байрыг М.Номин-Эрдэнэ ахлагчтай Заамар сумын 1-р сургуулийн Заамар хаан баг
2- р байрыг Б.Мичидмаа ахлагчтай Жаргалант сумын 2-р баг
3- р байрыг Ц.Чинхүслэн ахлагчтай Зуунмод сумын 1-р сургууль
3- р байрыг Б.Мөнгөнгэрэл ахлагчтай Жаргалант сумын 1-р баг
Хөвгүүдийн ангилалд:
1- р байрыг О.Хүслэн ахлагчтай Цээл сум
2- р байрыг Б.Чингүүн ахлагчтай Заамар сумын 1-р сургуулийн Заамар хаан баг
3- р байрыг Э.Бат-Оргил ахлагчтай Батсүмбэр сумын “Хүй мандал” клуб
3- р байрыг Б.Мөнхсүлд ахлагчтай Зуунмод сумын 1-р сургууль
Тэмцээний шилдэг довтлогчоор
Хөвгүүдээс: Заамар сумын “Заамар хаан” багийн тамирчин Б.Чингүүн
Охидоос: Жаргалант сумын 2-р багийн тамирчин Б.Мичидмаа
Шилдэг холбогчоор:
Хөвгүүдээс: Цээл сумын тамирчин Б.Төрбат
Охидоос: Жаргалант сумын 1-р багийн тамирчин Б.Ариунболор
Тэгш тоглогчоор:
Хөвгүүдээс: Цээл сумын тамирчин О.Хүслэн
Охидоос: Заамар сумын Заамар хаан багийн тамирчин М.Номин-Эрдэнэ
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр
1- р байрыг Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сумын 1-р сургуулийн
“Заамар хаан” баг
2-р байрыг А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын 1-р сургууль
3-р байрыг Ч.Отгонбаатар дасгалжуулагчтай Цээл сумд эхний байруудыг эзэллээ
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Баянчандмань сумын Засаг дарга А.Ууганбилэг, ИТХ-ын дарга Э.Энхболд, ЕБС-ийн захирал Ц.Батхүү, биеийн тамирын багш С.Өнөр-Өлзий нартаа нийт тамирчид, дасгалжуулагч, эцэг эхчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлээд ажлын өндөр амжилтыг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.