Мэдээ

ЖҮДО БӨХИЙН ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЖҮДО БӨХИЙН ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Цаг үеийн мэдээ
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын ивээл дор 2026 оны “Жүдо бөхийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Зуунмод хотын Спортын ордонд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч С.Цогбаяр нар оролцож, баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
Тус тэмцээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 280 гаруй тамирчин оролцож, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний дүн:
Ахлах нас
Эмэгтэй баг
1-р байр – Төв аймаг “Чандмань оргил” (дасгалжуулагч Э.Доржпүрэв)
2-р байр – Сэлэнгэ аймаг (дасгалжуулагч Б.Оюунтөмөр)
3-р байр – Дархан-Уул аймаг (дасгалжуулагч Б.Балжинням)
Эрэгтэй баг
1-р байр – Сэлэнгэ аймаг (дасгалжуулагч Б.Оюунтөмөр)
2-р байр – Дархан-Уул аймаг (дасгалжуулагч Б.Балжинням)
3-р байр – Төв аймаг “Шилдэг жүдо клуб” (дасгалжуулагч Д.Алтанхуяг)
Дунд нас
Эмэгтэй баг
1-р байр – Төв аймаг “Чандмань оргил” (дасгалжуулагч Э.Доржпүрэв)
2-р байр – Сэлэнгэ аймаг (дасгалжуулагч Б.Оюунтөмөр)
3-р байр – Төв аймаг “Шилдэг жүдо клуб” (дасгалжуулагч Д.Алтанхуяг)
Эрэгтэй баг
1-р байр – Төв аймаг “Чандмань оргил” (дасгалжуулагч Э.Доржпүрэв)
2-р байр – Сэлэнгэ аймаг (дасгалжуулагч Б.Оюунтөмөр)
3-р байр – Төв аймаг “Шилдэг жүдо клуб” (дасгалжуулагч Д.Алтанхуяг)
Бага нас
Эмэгтэй баг
1-р байр – Сэлэнгэ аймаг (дасгалжуулагч Б.Оюунтөмөр)
2-р байр – Төв аймаг “Шилдэг жүдо клуб” (дасгалжуулагч Д.Алтанхуяг)
3-р байр – Төв аймаг “Чандмань оргил” (дасгалжуулагч Э.Доржпүрэв)
Эрэгтэй баг
1-р байр – Сэлэнгэ аймаг (дасгалжуулагч Б.Оюунтөмөр)
2-р байр – Төв аймаг “Чандмань оргил” (дасгалжуулагч Э.Доржпүрэв)
3-р байр – Төв аймаг “Шилдэг жүдо клуб” (дасгалжуулагч Д.Алтанхуяг)
Шилдэг тамирчид:
Эрэгтэй шилдэг тамирчин – Б.Цэлмүү-Од (Сэлэнгэ аймаг)
Эмэгтэй шилдэг тамирчин – Б.Мишээл (Төв аймаг)
Тэмцээнийг Олон улсын шүүгч Д.Алтантуяагаар ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн амжилттай шүүн явууллаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.