“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Хүүхэд,гэр бүл хамгаалал хөгжлийн газартай хамтран Биеийн тамир, спортын газрын дэргэдэх жүдо бөхийн дугуйланд хамрагддаг хүүхэд, өсвөр үеийн тамирчдад “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд үүсдэг үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, түүний сөрөг үр дагаврыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг ойлгуулах, зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн болно.
Цаашид “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд хүүхэд, залуучуудын төлөвшил, зөв хандлага, ёс зүйг дэмжих чиглэлээр төрөл бүрийн сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.