Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, нэрт дасгалжуулагч Цэрэнжавын Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны U17, U23 насны улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Төв Арж” баг амжилттай оролцож, U23 насны ангилалд 4 алт, 2 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 3 дугаар байр, U17 насны ангилалд 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн мөн багийн дүнгээр 3 дугаар байр тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Медаль хүртсэн тамирчид:
U23 насны ангилал
Б.Чулуун-Эрдэнэ — 53 кг, алтан медаль
Ү.Мөнхчимэг — 57 кг, алтан медаль
Э.Одгэрэл — 72 кг, алтан медаль
Н.Батбилгүүн — 86 кг, алтан медаль
С.Очиртуяа — 50 кг, хүрэл медаль
О.Мөнхтөр — 70 кг, хүрэл медаль
U17 насны ангилал
Б.Аззаяа — 40 кг, мөнгөн медаль
П.Энхзул — 49 кг, мөнгөн медаль
Ц.Хүслэн — 92 кг, мөнгөн медаль
Г.Номин-Эрдэнэ — 53 кг, хүрэл медаль
Э.Отгонсүрэн — 61 кг, хүрэл медаль
Э.Ариун-Эрдэнэ — 45 кг, хүрэл медаль
Т.Буянхишиг — 55 кг, хүрэл медаль
Тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг үзүүлсэн Төв аймгийн Биеийн тамир, спортын газар, Арж групп, Төв аймгийн чөлөөт бөхийн холбоо, сум, сургуулийн удирдлагууд, багш дасгалжуулагчид болон тамирчдын эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.