“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд “хосын харилцаа ба эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай байдал” сэдэвт сургалтад биеийн тамир, спортын газрын 13 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Тус сургалтаар хосын харилцаанд харилцан ойлголцол, хүндэтгэл, зөв харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн болон зан төлөвийн онцлог ялгааг ойлгох мэдлэгийг олгосон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид байгууллагын хэмжээнд эерэг харилцаа, зөв хандлагыг төлөвшүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулахад чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.