Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Зуунмод хотын аварга шалгаруулах “Хожлын гоол-2026” футзалын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нийт 40 багийн 320 охид, хөвгүүд оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, аварга болон шилдэг баг, тамирчид тодорлоо.
Тэмцээнийг зохион байгуулахад Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, Зуунмод Ротари клубын үүсгэн байгуулагч Д.Бэрцэцэг нар хамтран ажиллалаа.
4-р ангийн аваргаар :
1. 1-р сургуулийн 4а-анги.
2. 1-р сургуулийн 4б- анги.
3. 2-р сургуулийн 4в-анги.
Шилдэг хаалгаачаар: Э. Энхбилэг.
Шилдэг довтлогчоор: П. Төгөлдөр.
5-р ангийн аваргаар:
1. 2-р сургуулийн 5г- анги.
2. 1-р сургуулийн 5-р сургуулийн 5г- анги.
3. 1-р сургуулийн 5в- анги.
Шилдэг хаалгаачаар: Ш. Эрдэмбилэг.
Шилдэг дотлогчоор: Г. Мөнх-очир.
6-р ангийн аваргаар:
1. 1-р сургуулийн 6б-анги.
2. 1-р сургуулийн 6а- анги.
3. 3-р сургуулийн 6г- анги.
Шилдэг хаалгачаар: Т. Улс-болд.
Шилдэг довтлогчоор: Н. Очир-эрдэм.
7-р ангийн аваргаар:
1. 2-р сургуулийн 7в- анги.
2. 1-р сургуулийн 7г- анги.
3. 1-р сургуулийн 7а-анги.
Шилдэг хаалгачаар: Э. Эрхэмбилэг.
Шилдэг довтлогчоор: У. Түшиг шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж, цаашдын спортын амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.