Мэдээ

“ЭНХ МЭНДИЙН ХАРВАА-2026” ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЭНХ МЭНДИЙН ХАРВАА-2026” ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цаг үеийн мэдээ
Төв аймгийн Зуунмод суманд уламжлал болгон зохион байгуулагддаг “Энх мэндийн харваа-2026” үндэсний шагайн харвааны тэмцээн энэ сарын 14–15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээн нь Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн, спортын мастер, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Энхбат агсны нэрэмжит болон зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тэрээр Монголын үндэсний шагайн харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, уг тэмцээнийг анх санаачлан зохион байгуулснаар өнөөг хүртэл уламжлал болон хөгжих суурийг тавьсан юм.
Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2-р хуралдаанаар Монгол Үндэстний өв их соёл, Монголчуудын үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны “Энх мэндийн харваа” тэмцээнийг Төв аймгийн Засаг дарга асан, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цэдэвдоржийн Энхбатын нэрэмжит болгон зохион байгуулж байх шийдвэр гаргалаа.
Өмнөх жилүүдэд тус тэмцээнд 90 гаруй баг оролцдог байсан бол энэ жил оролцогчдын тоо нэмэгдэж, насанд хүрэгчдийн 90 орчим баг, өсвөрийн 17 баг, ахмадын 16 баг оролцлоо.
Энэ нь “Энх мэндийн харваа” тэмцээний цар хүрээ, оролцогчдын идэвх оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
Тэмцээнийг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбоо, Төв аймгийн шагайн харвааны салбар холбоо болон Ц.Энхбат агсны гэр бүл хамтран зохион байгууллаа.
ӨСВӨРИЙН БАГИЙН ТӨРӨЛД:
Төв аймгийн Баян сум, Багахангай дүүргийн ЕБС-ийн 91-р сургуулийн А.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Загалын Асгат газар” ХХК-ийн “Цэц баян” баг ТЭРГҮҮН БАЙР
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУӨИМ Б.Төртүвшин ахлагчтай “Алтанговь транс” ХХК-ийн баг ДЭД БАЙР
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ц.Цогт-Очир ахлагчтай “Найман” баг гуравдугаар байр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын А.Ухаанзаяа ахлагчтай “Хаан уул” баг ТУСГАЙ БАЙР-т
НАСАНД ХҮРЭГЧДИЙН БАГИЙН ТӨРӨЛД :
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат МУҮДМ Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр” ХХК-ийн баг ТЭРГҮҮН БАЙР
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат МУҮДМ Б.Баттулга ахлагчтай “Хилчин” спорт хороо, Монголын Төмөр зам, “Номт Даншиг” ХХК, Хеттрик группийн хамтарсан баг ДЭД БАЙР
Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат МУГМ С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн баг ГУРАВДУГААР БАЙР
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат АГМ Ц.Нямхүү ахлагчтай “Өрлөг” баг ТУСГАЙ БАЙР-т
АХМАДЫН БАГИЙН ТӨРӨЛД:
Улаанбаатар хот, МУХаМ Ж.Чулуун ахлагчтай Баясгалант баг ТЭРГҮҮН БАЙР
Улаанбаатар хот, МУҮДМ Н.Бумбаа ахлагчтай “Гор Газ” ХХК-ийн баг ДЭД БАЙР
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат МУГМ Т.Базарханд ахлагчтай “Ноён Домбо” баг ГУТГААР БАЙР
Дархан-Уул аймаг, МУҮДМ Б.Баярсайхан ахлагчтай Цэц баян баг ТУСГАЙ БАЙР-нд тус тус шалгарлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.