Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 07-08-ны өрүүдэд Хандгайтын мөсөн гулгуурын талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд аймаг, дүүргийн нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцож, эрэгтэй 52, эмэгтэй 48 тамирчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд Төв аймгийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүлэв.
7–8 насны ангилалд М.Гэгээнжаргал (эмэгтэй) 300 метрийн зайд 36.72 секунд, 100 метрийн зайд 14.28 секундын амжилтаар тус тус тэргүүн байр эзэлж, 2 алтан медаль хүртэн Монгол Улсын рекорд амжилтыг шинэчилсэн бол мөн 7–8 насны ангилалд О.Хангай (эрэгтэй) 100 метрийн зайд 14.29 секунд, 300 метрийн зайд 35.03 секундын амжилтаар тэргүүн байр эзэлж, 2 алтан медаль хүртэн Монгол Улсын рекорд амжилтыг шинэчиллээ
Өсвөр насны ангилалд:
• 11–12 нас (эмэгтэй) Ү.Даваацэцэг – 2 алтан медаль
• 13–14 нас (эмэгтэй) О.Эрдэнэцэцэг – 2 хүрэл медаль
• 13–14 нас (эрэгтэй) Б.Амин-Эрдэнэ – 1 хүрэл медаль
• 15–16 нас (эмэгтэй) Б.Энгүүн – 3 алтан медаль
• 15–16 нас (эмэгтэй) Ү.Нандин-Эрдэнэ – 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль
• 15–16 нас (эрэгтэй) Б.Батцагаан – 2 алтан медаль
• 17–18 нас (эмэгтэй) М.Сувд-Эрдэнэ – 2 алтан медаль, 1 мөнгөн медаль
• 17–18 нас (эрэгтэй) Э.Танхил – 2 алтан медаль тус тус хүртлээ.
Багийн уралдаанд Ү.Нандин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж алтан медаль, Б.Батцагаан дэд байр эзэлж мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр Төв аймгийн баг тамирчид нийт 16 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, Б.Мөнхбат дасгалжуулагчтай Төв аймгийн 1 дүгээр баг багийн дүнгээр II байр эзэллээ.
Насанд хүрэгчдийн ангилалд Б.Энгүүн 2 мөнгө, 1 хүрэл медаль, М.Сувд-Эрдэнэ 2 мөнгө, 1 хүрэл медаль, Б.Батцагаан 1 мөнгө, 2 хүрэл медаль, Э.Танхил 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
Мөн мастеруудын ангилалд:
• 50–55 нас – Н.Долгорсүрэн (500 м, 1000 м нийлбэр дүн) алтан медаль
• 59–64 нас (эмэгтэй) – Ц.Наранцэцэг (500 м, 1000 м нийлбэр дүн) алтан медаль
• 55–59 нас (эрэгтэй) – Б.Төмөрбаатар (500 м, 1000 м нийлбэр дүн) алтан медаль
• 59–64 нас (эрэгтэй) – Д.Мөнхбаатар (500 м, 1000 м) алтан медаль хүртсэн амжилт гаргалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.