Мэдээ

“ТУВААН САН”-ГИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ТУВААН САН”-ГИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цаг үеийн мэдээ
“Туваан сан”-гийн нэрэмжит Аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 11 багийн нийт тамирчид оролцож, хурд хүч, ур чадвар, багаар ажиллах нэгдмэл байдлаа харуулан өрсөлдсөн өргөн цар хүрээтэй спортын арга хэмжээ боллоо.
Эрэгтэй төрөл
Алтан медаль – “Nova”
Мөнгөн медаль – “Төв Харцага”
Хүрэл медаль – “Жаргалант”
Шилдэг тоглогчоор Мөнхтэмүүлэн шалгарлаа.
Эмэгтэй төрөл
Тэргүүн байр – “Moonstar”
Мөнгөн медаль – “Баянчандмань”
Хүрэл медаль – “Sparks”
Шилдэг тоглогчоор Мөнхчимэг шалгарлаа.
Тэмцээний зохион байгуулалт, оролцогчдын идэвх санаачилга, спортын ёс зүй, эв нэгдэл нь орон нутгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал арга хэмжээ боллоо.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, дасгалжуулагчид болон зохион байгуулагч хамт олонд талархал илэрхийлж, цаашдын спортын амжилтад өндөр амжилт хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.