Лүн сумын нэрэмжит 2026 оны өсвөр үеийн буюу 15-16 насны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2026 оны 02-р сарын 28-аас 03-р сарын 01-ний өдрүүдэд Лүн суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд 19 сумын 22 байгууллагын эрэгтэй 27, эмэгтэй 29, нийт 56 багийн 508 тамирчин оролцож аваргуудаа шалгарууллаа.
Охидоос:
1- р байрыг А.Энхжин ахлагчтай Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 1-р баг
2- р байрыг Ц.Хонгорзул ахлагчтай Батсүмбэр сум
3- р байрыг Л.Буянжаргал ахлагчтай Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 2-р баг
Хөвгүүдээс:
1- р байрыг Н.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 1-р баг
2- р байрыг М.Элбэг-Очир ахлагчтай Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 2-р баг
3- р байрыг Б.Цэен-Ойдов ахлагчтай Цээл сум
Тэмцээний шилдэг довтлогчоор
охидоос:
Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 1-р багийн тамирчин Ш.Мөнхгэрэл
Хөвгүүдээс:
Цээл сумын тамирчин Б.Цолмон-Эрдэнэ
Шилдэг холбогчоор
Охидоос:
Батсүмбэр сумын тамирчин Ш.Номон-Эрдэнэ,
Хөвгүүдээс: Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 1-р багийн тамирчин Х.Нинжбалдан нар шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр
1- р байрыг А.Дуламсүрэн, А.Галбадрах дасгалжуулагчтай Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 1-р баг
2- р байрыг С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум
3- р байрыг Ч.Отгонбаатар дасгалжуулагчтай Цээл сумд эхний байруудыг эзэллээ.
Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг ивээн тэтгэн хамтран зохион байгуулсан Лүн сумын ИТХ-ын дарга Б.Маналжав, Засаг дарга Б.Наранбат, ЕБС-ийн захирал С.Наранцогт болон “АЛЕГРОТОВЕР КОНСТРАКШН” ХХК-ны хамт олонд тамирчин, дасгалжуулагчдын нэрийн өмнөөс ажилд нь өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.