“Түнхэл өвлийн наадам-2026” арга хэмжээ энэ сарын 7–8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулагдлаа. Тус наадмын хүрээнд болсон шорт трекийн тэшүүрийн өсвөр үеийн ойрын зайн төрөлд Төв аймгийн өсвөрийн тэшүүрийн шигшээ багийн тамирчид дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:
7–8 нас:
М.Гэгээнжаргал – 1 алт
О.Хангай – 1 мөнгө
9–10 нас:
Б.Ариунжаргал – 1 мөнгө
13–14 нас:
Б.Амин-Эрдэнэ – 1 хүрэл
15–16 нас:
Б.Батцагаан – 1 алт, 1 мөнгө
17 наснаас дээш:
М.Сувд-Эрдэнэ – 2 алт
Э.Танхил – 1 алт, 1 хүрэл
Б.Мөнхбат – 2 мөнгө
Багийн дүнгээр Төв аймгийн баг 3-р байр эзэллээ.
Улаанбаатар хотын 2026 оны шорт трекийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд
7–8 насны ангилалд
Б.Энхлэн 2 мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцсон байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.