Мэдээ

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Цаг үеийн мэдээ
Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 07–08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, Төв аймгийн даамын холбоо, 1 дүгээр сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд даамын холбооны тэргүүн, Баянцагаан сумын харьяат, даамын спортын мастер Ж.Хатанбаяр гурав дахь жилдээ ивээн тэтгэж, дэмжин ажиллалаа.
Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн нь 6 насны ангиллаар явагдаж, 15 багийн нийт 207 тамирчин оролцсон байна. Үүнээс 124 эрэгтэй, 83 эмэгтэй тамирчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Багийн нийлбэр дүнгээр
1-р байр П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сум
2-р байр Ц. Лхамсүрэн дасгалжуулагчтай Эрдэнэ
3-р байр Б.Дамбажав Заамар 1-р сургууль эхний байруудыг эзэллээ.
Тэмцээн нь даамын спортыг олон нийтэд сурталчлах, өсвөр үеийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг шалгаруулах зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.