ОУХМ Х.ТЭМҮҮЛЭН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Саудын Араб улсын Аль-Кассим хотод 2026 оны 2-р сарын 5-11 хооронд зохион байгуулагдаж буй Засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний U23 ангиллын ганцаарчилсан гараатай 24.6 км-ийн уралдаанд Монголын Үндэсний Шигшээ Багийн тамирчин ОУХМ Хадбаатарын Тэмүүлэн нь 30'32"88-ын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү түүний хувьд Ази тивийн Аварга Шалгаруулах тэмцээнээс хоёр дах мөнгөн медалиа хүртэж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.