Улаанбаатар хотын 2026 оны гүйлтийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нийслэлийн 1 дүүрэг, орон нутгийн 5 аймгийн 120 гаруй тамирчид оролцсон бөгөөд Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:
7–8 насны ангилалд
• М.Гэгээнжаргал – 300 м, хүрэл медаль
• О.Хангай – 100 м, мөнгөн медаль; 300 м, мөнгөн медаль
9–10 насны ангилалд
• Б.Ариунжаргал – 500 м, хүрэл медаль; 1000 м, мөнгөн медаль
11–12 насны ангилалд
• Ү.Даваацэцэг – мөнгөн медаль
13–14 насны ангилалд
• О.Эрдэнэцэцэг – хүрэл медаль
• Б.Амин-Эрдэнэ – 2 мөнгөн медаль
15–16 насны ангилалд
• Ү.Нандин-Эрдэнэ – мөнгө, хүрэл медаль
• Б.Батцагаан – алт, 2 мөнгөн медаль
17–18 насны ангилалд
• М.Сувд-Эрдэнэ – алт, мөнгө, хүрэл медаль
• Э.Танхил – мөнгө, 2 хүрэл медаль
Багийн нэгдсэн дүнгээр Б.Мөнхбат дасгалжуулагчтай Төв аймгийн өсвөрийн шигшээ баг 2 дугаар байр эзэлж, өндөр амжилт гаргалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.