Олон улсын хэмжээний мастер А.Содномдаржаагийн нэрэмжит өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээн Лүн суманд 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд аймгийн 4 сумын 4 багийн 60 гаруй тамирчин оролцож, хурд, тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Лүн сумын Засаг дарга Б.Нарабат, Сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Наранцогт, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг, олон улсын хэмжээний мастер А.Содномдаржаа, гавьяат багш Б.Болдбаатар нар оролцож, тамирчдад амжилт хүсэн үг хэллээ.
Багийн нэгдсэн дүнгээр:
1-р байр Б.Мөнхбат дасгалжуулагчтай Эрдэнэ сумын баг тамирчид
2-р байр Ө.Бат-Ирээдүй дасгалжуулагчтай Сэргэлэн сумын баг тамирчид
3-р байр Б.Болдбаатар дасгалжуулагчтай Мөнгөнморьт сумын баг тамирчид тус тус байр эзэллээ.
Энэхүү тэмцээн нь өсвөр үеийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, гүйлтийн тэшүүрийн спортыг орон нутагт хөгжүүлэх, сумдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.