Мэдээ

“АЛДАРЫН ЦОМ-2026” ТЭМЦЭЭНЭЭС ТӨВ АРЖ БАГ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

“АЛДАРЫН ЦОМ-2026” ТЭМЦЭЭНЭЭС ТӨВ АРЖ БАГ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА
Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 80 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн “АЛДАРЫН ЦОМ-2026” олон хотын тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийт 33 байгууллагын 780 гаруй тамирчид оролцон өрсөлдсөнөөс Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Төв Арж” багийн тамирчид амжилттай оролцож, 10 алт, 11 мөнгө, 26 хүрэл, нийт 47 медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцоход байнга дэмжлэг үзүүлдэг Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон, Төв аймгийн Чөлөөт бөхийн холбоо, “Арж” групп, сум, сургуулиудын удирдлага, хамт олон, дасгалжуулагчдын баг, мөн тамирчдын эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлье.

“Нэг аймаг – Нэг баг”

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.