Зүүн Азийн Бүс нутгуудын аялал жуулчлалын холбоо (EATOF), Пёнчань 2018 олимпийн өв уламжлалын сан хамтран “Dream program 2026” үйл ажиллагааг эдгээр өдрүүдэд БНСУ-ын Пёнчань хотноо зохион байгуулж буй.
Өвлийн спортыг хөгжүүлэх, залуу авьяастнуудыг хөгжүүлэх зорилгоор хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээнээр өртөөлөн зохиогддог энэхүү хөтөлбөрт Төв аймгийн өсвөрийн цана, тэшүүрийн тамирчид дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцож байна.
Уг хөтөлбөр нь БНСУ-ын Пёнчань хотын Ёнпён цанын баазад 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах юм.
Улс, аймгийнхаа нэрийг гаргаж, олон улсын арга хэмжээнд амжилттай оролцож байгаа баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.