Мэдээ

ТӨВ АЙМГИЙН ТАМИРЧИД ВИРТУАЛ ДУГУЙН УЛСЫН АВАРГАД ШИЛДГЭЭР ТОДОРЛОО

ТӨВ АЙМГИЙН ТАМИРЧИД ВИРТУАЛ ДУГУЙН УЛСЫН АВАРГАД ШИЛДГЭЭР ТОДОРЛОО
Цаг үеийн мэдээ
“UNC Монголын Спортын Наадам 2026”-ын хүрээнд зохион байгуулагдсан Виртуал дугуйн төрөл 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, Төв аймгийн тамирчид өндөр амжилт үзүүлэн шилдгээр тодорлоо.
Тэмцээний “Bruges” замын 42.4 км уралдаанд өсвөр насны ангилалд дараах тамирчид медаль хүртэв. Үүнд:
Өсвөр насны ангилал /Эмэгтэй/
Алтан медаль – Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ү.Нандин-Эрдэнэ
Өсвөр насны ангилал /Эрэгтэй/
Алтан медаль – Зуунмод сумын 3 дугаар сургуулийн сурагч, спортын мастер Б.Баясгалан
Мөнгөн медаль – Зуунмод сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Төгөлдөр
Төв аймгийн тамирчид виртуал дугуйн улсын хэмжээний тэмцээнд амжилттай оролцож, авьяас чадвар, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ батлан харууллаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.