Мэдээ

ТӨВИЙН ДУГУЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГАД ХҮЧ СОРИХООР МОРДЛОО

ТӨВИЙН ДУГУЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГАД ХҮЧ СОРИХООР МОРДЛОО
Цаг үеийн мэдээ
Төв аймгийн Засаг даргын дэргэдэх дугуйн өсвөрийн шигшээ баг болон “Төв ургац” дугуйн клубын тамирчид, Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, спортын мастер Б.Баясгалан, Б.Төгөлдөр нар дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Тус тэмцээн нь Саудын Арабын Вант Улсын Аль-Кассим бүсэд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхлэх бөгөөд тамирчид тэмцээний өмнөх бэлтгэлээ хангах зорилгоор спортын мастер, дасгалжуулагч багш Г.Батсүхийн удирдлага дор өнөөдөр Тайланд Улсыг зорин мордсон байна. Бэлтгэл сургуулилтаа амжилттай базаасны дараа тэд Саудын Арабын Вант Улсыг зорин Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Төв аймгийн дугуйн спортын өсвөрийн тамирчид өмнөх жилүүдэд олон улсын түвшний тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн туршлагатай бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орон, нутгийнхаа нэр хүндийг өргөнө гэдэгт итгэлтэй байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.