ЦАХИР ТБМД ХХК-ны нэрэмжит мөсний баярын арга хэмжээ 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Манзушир коток мөсөн гулгуурын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Төв аймгийн 4 сумын 40 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Мөсний баярын хүрээнд гүйлтийн тэшүүр, туг сүлжих, мөсний шагайн харваа зэрэг сонирхолтой, уламжлалт болон спортын тэмцээнүүдийг зохион байгуулж, оролцогчид идэвхтэй оролцон, ур чадвараа харууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.