Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Жамцын Даваажав агсны нэрэмжит Сонгомол, чөлөөт бөхийн 2026 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 08-11-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Төв аймгийн БТСГ-ын Төв Арж багийн тамирчид амжилттай оролцож 3 мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд Ү. Мөнхчимэг-мөнгөн медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцэээний мөнгө, хүрэл медальтан
Эмэгтэйчүүдийн 72кг-ын жинд Э.Одгэрэл-мөнгөн медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцэээний хошой мөнгөн медальтан
Эрэгтэйчүүдийн 86кг-ын жинд Н. Батбилгүүн -мөнгөн медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцэээний алт, мөнгө, хүрэл медальтан боллоо.
Тамирчид болон дасгалжуулагч, хамт олонд цаашдын спортын их амжилтыг хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.