2026 оны анхны тэмцээн Идэрчүүд болон 17-18 насны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 05-07-ний өдрүүдэд Төв аймгийн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 17 сумын 20 байгууллагын охидын 17, хөвгүүдийн 24, нийт 41 багийн 420 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Охидоос
1- р байрыг Ц.Хонгорзул ахлагчтай Батсүмбэр сум
2- р байрыг Б.Хулан ахлагчтай Зуунмод сумын 1-р сургууль
3- р байрыг Ө.Энхнаран ахлагчтай Заамар сум
Хөвгүүдээс
1- р байрыг Б.Тэмүүлэн ахлагчтай Заамар сум
2- р байрыг М.Эртуган ахлагчтай Батсүмбэр сум
3- р байрыг Д.Элбэгдорж ахлагчтай Лүн сум
Тэмцээний шилдэг довтлогчоор:
Хөвгүүдээс Батсүмбэр сумын тамирчин М.Эртуган
Охидоос Батсүмбэр сумын тамирчин Ц.Хонгорзул
Шилдэг холбогчоор:
Хөвгүүдээс Лүн сумын тамирчин Б.Буянбат
Охидоос Зуунмод сумын 1-р сургууль тамирчин Н.Номинжин
Тэгш тоглогчоор:
Хөвгүүдээс Заамар сумын тамирчин М.Билгүүн
Охидоос Заамар сумын тамирчин М.Мөнхдөлгөөн
Багийн нийлбэр дүнгээр
1- р байранд СМ С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум
2- р байранд Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сум
3- р байранд СМ А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын 1-р сургууль тус тус эхний байранд шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Жаргалант сумын ЗДТГазар, ЕБС-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.