Мэдээ

ТӨВ АЙМГИЙН " ХОЛЫН ЦЭЦ" КЛУБЫН АХМАД ТАМИРЧИД СОЛОНГОС УЛСЫН ЖЭЖҮ -Д НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

ТӨВ АЙМГИЙН " ХОЛЫН ЦЭЦ" КЛУБЫН АХМАД ТАМИРЧИД СОЛОНГОС УЛСЫН ЖЭЖҮ -Д НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.
Цаг үеийн мэдээ

Төв аймгийн гроундгольфийн  ХОЛЫН ЦЭЦ" клубын тэргүүн Д Батбаяр 2024 онд Япон улсын Юрихама-д зохион байгуулагдсан гроундгольфын ОУ- ын тэмцээний үеэр хамтран ажиллах санамж бичигт Солонгос улсын Жэжү ийн гроундгольфын холбоотой гарын үсэг зурсны дагуу 2025 оны 9 сарын 3 -6 нд гроундгольфийн нөхөрсөг тэмцээнд Төв аймгийн 23, Улаанбаатар хотын 17 ахмад тамирчин, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй явж амжилттай оролцоод ирлээ.

 Нөхөрсөг тэмцээнийг 4 ээлжээр 32 үүрэнд тоглож Солонгос улсын Жэжү -ийн тамирчид, Монгол улсаас оролцож буй тамирчдийг тус тусад нь байр эзлүүлэхэд,

 Монголын тамирчдаас:

1-      р байрт 75 оноогоор Төв аймгийн М Мэндсүрэн,

2-      р  байрт 76 оноогоор Төв аймгийн Д Үзмээ

3-      р  байрт 78 оноогоор Төв аймгийн А Ням Од нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Нөхөрсөг тэмцээнээс тэмцээний зохион байгуулалт, шүүлт, онооны нэгтгэл зэргээс туршлага судалж, санамж бичгийн дагуу 2026 онд Төв аймагтаа нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.