Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт нууранд 2025 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд “Өлзийт нуурын тойром харваа-2025” шагайн харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 17 багийн 150 харваач авхаалж, самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг, Баянцагаан сумын удирдлагууд оролцлоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын харваачийн “Харишгүй мэргэн” цол тэмдэгээр Данжаадын Батбаяр, Балжиннямын Зоригт нарыг шагнаж урамшууллаа.
Багийн харваа
Тэргүүн байр – Алтанхуягийн Хаш-Эрдэнэ ахлагчтай Загалын асгат ХХК, 91-р сургууль, Төв аймгийн Баян сумын Цэц Баян баг
Дэд байр – АГМ Жамьяандоржийн Баясгаланбаатар ахлагчтай Дундговь аймгийн Баянжаргалан баг
Гутгаар байр – АГМ Нацагдоржийн Гаваашийрэв ахлагчтай Булган аймгийн Рашаант сумын харьяат Баянцагаан баг
Дөтгөөр байр – Нацагдоржийн Эрхэмбилэг ахлагчтай Багахангай дүүргийн Цэц баг
Насанд хүрэгчдийн цуваа харваа
Тэргүүн байр – Амартүвшингийн Түвшинтөр (Төв аймгийн Баянцагаан сумын Босго баг)
Дэд байр – АГМ Дэлэгийн Одбаяр (Төв аймгийн Зуунмод сум)
Гутгаар байр – АГМ Батхуягийн Золбоо (Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Шунхлай Ухаа Хонгор баг)
Өсвөрийн цуваа харваа
Тэргүүн байр – Алтанхуягийн Санчир (Төв аймгийн Баян сумын Цэц Баян баг)
Дэд байр – Ганболдын Чингүүн (Төв аймгийн Баян сумын Цэц Баян баг)
Гутгаар байр – Нэргүйн Төртогтох (Дундговь аймгийн Гурвансайхан баг) нар тус тус байруудыг эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.