Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрханы өвөрт 2025 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Сөдөтийн тойром харваа-2025” шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд нийт 27 багийн 216 харваач цэц сорьсон бөгөөд хамгийн залуу харваач нь 9 настай, хамгийн ахмад харваач нь 73 настайгаар оролцсон нь онцлог байв.
Нээлтийн үйл ажиллагаанд МШХХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, СМ, МУҮДМ Ш.Отгонбаяр, Аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг болон Баян-Өнжүүл сумын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр МШХХ-оос Баян-Өнжүүл сумын шагайн салбар зөвлөл болон Баян-Өнжүүл сумын харваач Б.Мяндасайханд хүндэтгэл үзүүлэв.
Багийн харвааны дүн:
- Тэргүүн байрт МУҮДМ, СМ Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Аргалантын хөөвөр баг
- Дэд байрт МУМ Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Шонхор баг
- Гутгаар байрт АГМ Б.Лувсандэндэв ахлагчтай Баян-Өнжүүл сумын Шунхлай ухаа хонгор баг
- Дөтгөөр байрт АГМ Б.Мөнх-эрдэнэ ахлагчтай Дундговь аймгийн Найман баг
Насанд хүрэгчдийн цуваа харваанд
- Тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат МУҮДМ, СМ Т.Очирбаатар
- Дэд байрт Төв аймгийн Баянхангай сумын харьяат залуу харваач Б.Буянтөгс
- Гутгаар байрт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат МУХМ Б.Цэвэгдорж нар тус тус байрыг эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.