Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН УУЛЫН ДУГУЙН ТЭМЦЭЭН ТӨВ САЙХАН НУТАГТ МААНЬ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН УУЛЫН ДУГУЙН ТЭМЦЭЭН ТӨВ САЙХАН НУТАГТ МААНЬ ЭХЭЛЛЭЭ
Цаг үеийн мэдээ
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын Уулын дугуйн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 30-нд Төвийн бүсийн тулгуур төв Төв сайхан нутагт маань нээлтээ хийлээ.
Энэхүү Уулын дугуйн тэмцээний нээлтийн ажиллагаа Мөнх-Алдарын талбайд болж Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон,МДХ нарийн бичгийн дарга н.Төгөлдөр, Аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг нар 10 аймаг, 5 дүүргийн шилдгийн шилдэг тамирчид, дасгалжуулагч багш нар эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Хүүхдийн спортын наадмын Уулын дугуйн тэмцээн өнөөдөр 13-14 насны ангилалд охидын 10 км, хөвгүүдийн 20 км-ын кросс каунтри төрөл явагдаж дүнгээ гаргалаа.
13-14 нас Хөвгүүд /20км/
1-р байр-Э.Эрдэнэхүслэн /Сэлэнгэ аймаг/
2-р байр -Б.Маргад-Эрдэнэ /Хөвсгөл аймаг/
3-р байр -Б. Батцагаан /Төв аймаг/
13-14 нас Охид /10км/
1-р байр-Э.Бадамцэцэг /Сүхбаатар аймаг/
2-р байр А.Анхилуун /Баянгол дүүрэг/
3-р байр Б.Халиунаа /Сонгинохайрхан дүүрэг/ нар энхий 3 байрт шалгарлаа.
Тус хүүхдийн спортын наадмын Уулын дугуйн тэмцээн маргааш 15-16 насны Охид, хөвгүүдийн марафоноор үргэлжлэх юм.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.