Мэдээ

“ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ЫН АЙМГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА

“ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ЫН АЙМГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд улс орон даяар зохион байгуулагдаж буй “Иргэдийн Спортын Их Наадам-2025” тэмцээн Төв аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр тус тэмцээний 2 дугаар үе шат буюу аймгийн шигшээ тэмцээн нээлтээ хийв.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон шүүгч, дасгалжуулагчид, баг тамирчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Аймгийн шигшээ тэмцээнд 6 бүсийн 1200 гаруй тамирчдаас шалгарсан тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.