Аймгийн хүүхдийн спортын VIII наадмын хүрээнд зохион байгуулагдсан Аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 26-27- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 15 сум сургуулийн 161 тамирчин оролцсоноос 74 охид, 87 хөвгүүд оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчид Монголын хүүхдийн спортын VIII наадамд оролцох эрхээ авах юм.
Багийн нийлбэр дүнгээр
1. Б. Ганчулуун дасгалжуулагчтай Баянчандмань сум 81.5 оноо
2. Д.Очирдарь дасгалжуулагчтай ХЦСургууль 66 оноо
3. Ц.Санжидмаа дасгалжуулагчтай Батсүмбэр сум 63.5 оноогоор тус тус байруудыг эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.