Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БАТДЭЛГЭРИЙН ТӨГӨЛДӨР

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БАТДЭЛГЭРИЙН ТӨГӨЛДӨР
Цаг үеийн мэдээ
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод 2025 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин Батдэлгэрийн Төгөлдөр амжилттай оролцсон.
Тэрээр өсвөр насны ангиллын 117 км-ийн бөөн гараатай уралдаанд 15 дугаар байрт шалгарсан бол 10.7 км-ийн цуваа гараатай уралдаанд тусгай байрын эзэн болж, улс, аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн.
Энэхүү тэмцээн нь тивийн хэмжээний нэр хүндтэй уралдаан бөгөөд шилдэг тамирчдын хурд, тэсвэр тэвчээрийг сорьсон өрсөлдөөнтэй болсон юм. Б.Төгөлдөр нь сүүлийн жилүүдэд улсын болон бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, тогтмол ахиц дэвшил гаргаж буй ирээдүйтэй тамирчин юм.
Түүний энэхүү амжилт нь Төв аймгийн дугуйн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.