Мэдээ

“ДУГУЙТАЙ ТӨВ АЙМАГЧУУД” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ДУГУЙТАЙ ТӨВ АЙМАГЧУУД” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цаг үеийн мэдээ
“Идэвхтэй иргэн – Эрүүл Төв аймаг” аяны хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Дугуйтай төв аймагчууд” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд “Манзушир баавгай” дугуйн спорт сонирхогч клубийн гишүүд идэвхтэй оролцсон бөгөөд Төв аймгийн Биеийн тамир, спортын газраас дугуйн спортоор хичээллэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор гарын авлага, уух зүйлс, дугуйн усны сав зэргийг тараан ажиллаа. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн дунд дугуй унах соёлыг түгээн дэлгэрүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд оролцогчдыг хамтдаа дугуйн аялалд оролцуулснаар нийгмийн харилцааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр үзүүлсэн юм. Төв аймгийн хэмжээнд цаашид ч иргэдийн биеийн тамир, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих ижил төстэй арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.