Мэдээ

ИДЭВХТЭЙ ИРГЭН – ЭРҮҮЛ ТӨВ АЙМАГ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.

ИДЭВХТЭЙ ИРГЭН – ЭРҮҮЛ ТӨВ АЙМАГ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.
Цаг үеийн мэдээ
Төв аймгийн Мөнх-Алдарын талбайд
2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Идэвхтэй иргэн – Эрүүл Төв аймаг” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний зорилго нь “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эрчимжүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд уриалж, тэдний оролцоог нэмэгдүүлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга Мөнхтуяа, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг нар оролцож, иргэдэд хандан эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, явган алхалт, дугуйн спорт зэрэг идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралд тогтмол хэрэгжүүлэхийг уриаллаа.
Арга хэмжээнд идэвхтэй оролцсон 200 гаруй иргэнд, явган алхалтын ач холбогдлыг таниулсан, тараах материалыг өгч уух зүйл болон TANITA, гарын хүч үзэх аппаратаар үйлчилгээ үзүүлсэн.
Мөн тус арга хэмжээний хүрээнд Ахмадын хорооны дэргэдэх шугаман бүжгийн клубийн ахмад настнууд шугаман бүжгийн үзүүлбэр үзүүлж, үйл ажиллагаанд өнгө нэмлээ.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийн бие бялдрын болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл явдал болж өндөрлөлөө.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.