Мэдээ

ТӨВ АЙМГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ТӨВ АЙМГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цаг үеийн мэдээ
Төв аймгийн Насанд хүрэгчдийн аваргын нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өсвөрийн шатарчдад оролцох боломжийг нээлттэй олгосноороо онцлог байсан бөгөөд эрэгтэй 35, эмэгтэй 18 шатарчин Улсын аваргын хагас шигшээд оролцох эрх, Хүүхдийн спортын их наадмын эрхийн төлөө өрсөлдлөө.
Тэмцээнийг хааж БТСГ-ын дарга Н.Алтанхуяг шагнал авсан тамирчдад баяр хүргэн, Хүүхдийн спортын их наадмын эрх авсан оролцогчдын зардлыг тус газраас ивээн тэтгэн оролцохоо мэдэгдлээ.
Эрэгтэйчүүдийн нээлттэй ангилалд
1-р байр Г. Цогнийсүрэн /Улсын аваргын хагас шигшээд оролцох эрх авсан/
2-р байр Б. Эрдэнэдалай
3-р байр Б. Батхүү Хүүхдийн спортын их наадмын 12 хүртэлх хөвгүүдийн ангилалд өрсөлдөх эрх
Эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд
1-р байр Ш. Уранзаяа Улсын аваргын хагас шигшээд оролцох эрх, Хүүхдийн спортын их наадмын 12 хүртэлх охидын ангилалд өрсөлдөх эрхийг тус тус авлаа.
2-р байр Я. Батзаяа
3-р байр Д. Баасанжаргал
Тусгай байрын шагналыг:
12 хүртэлх нас охид
1. Жавхлантөгсийн Энэрэл
2. Мөнхтогоон Мөнхсувд
3. Ганзоригийн Номин-Эрдэнэ
12 хүртэлх нас хөвгүүд
1. Амарбаярын Ариунбаатар
2. Мөнх-Одын Чинхүслэн
3. Цогтдэлгэрийн Санчир
17 хүртэлх нас охид
1. Баярмагнайн Тэргэлсаран / Хүүхдийн спортын их наадмын 12 хүртэлх охидын ангилалд өрсөлдөх эрх/
2. Ганзоригийн Оюу-Эрдэнэ
3. Мөнхтогоон Мөнх-Үжин
17 хүртэлх нас хөвгүүд
1. Нацагдоржийн Эрмүүн / Хүүхдийн спортын их наадмын 17 хүртэлх охидын ангилалд өрсөлдөх эрх
2. Батмөнхийн Мөнххүч
3. Батбаатарын Отгонбат нар шагналын эзэд боллоо.
rs
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.