Сүхбаатар аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан МУГТ Э.Ням-Очирын нэрэмжит U15 насны Чөлөөт бөхийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” 2025.03.14-16 өдрүүдэд Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 32 байгууллагын 440 өсвөрийн тамирчин өрсөлдөн хүч чадлаа сорьсноос Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх ТӨВ-АРЖ клуб эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож 3 алт , 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр эмэгтэй баг тэргүүн байр ,эрэгтэй баг 4 дүгээр байранд шалгарсан бахдам сайхан амжилтыг үзүүллээ.
НЭГ АЙМАГ-НЭГ БАГ
U15 насны УАШТ-нд медаль хүртсэн тамирчид:
1. Б.Аззаяа -алтан медаль. / эм 33кг жинд
2. А.Азжаргал -алтан медаль. / эр 38кг /
3. М.Дэлгэрзаяа -алтан медаль. (/эм 58кг/
4. Д.Энхзул -мөнгөн медаль ( эм 50кг /
5. Э.Ариун-Эрдэнэ -мөнгөн медаль. / эр 38кг жинд /
6. Э. Хишигжаргал -хүрэл медаль. / эм 36кг жинд /
7. Э.Отгонсүрэн- хүрэл медаль. ( эм 62кг жинд/
8. Ч.Чингүүн- хүрэл медаль. /эр 48кг жинд /
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.